Жинхэнэ МонгоЛ залуус!!! -d uuriin zurgaa iruuleerei

Монгол залуусынхаа сайхан зургуудыг оруулж та бүхэнд толилуулж байна...монгол залуусыгаа солонгос япон etc орны залуучуудтай харьцуулаад хараарай... kkk ali n iluu ym bldooo hohoho

 

 

 

 

 

that's all!! ok

only= jinhene mongol erchuuded:

ushuu goy zurag herwee chamd bga bl bidenlu zurgaa iruulj blno shoo!!! chinii zurgiig bid niitleh blno. Mgl zaluus maani solongosch ymu busad ornii zaluusaas iluu shoo gdgee notlohiig hussen hen buhen bidend zurgaa iruuleerei... end zuwhun mgl saihan zaluusiin zurag niitlegdeh blno...

b_byambaa_2007@yahoo.com

or k.byambaa@gmail.com haygaar tus tus iruulerei...

 

Битгий инээ____Энэ шүлгүүдийг уншаад намайг таниарай С.............

Buteegui eedersen durlaliin tsogiig uleej

Bitgii hen negentei minii hajuud changa inee

Chi martsan baij bolno 

Gagtshuu budegch gesen itgel uvurluj yavsan setgeld mini gunig uldeej

Bitgii hen negentai minii hajuud changa inee...

 

Numrug baraan uulsiin zusreh boroonoos zugataj

Numur baraadan guihdee chinii l garaas hutulsun

Noomoi nomhon aashaa ter l agshind geechiheed

Noiton uruuliig chini unsej boroonii amtiig medersen

 

 

 

Bitgii shirt bi huurhun bish

Bitgii itge bi burhan bish

Bitgii shanal bi zovlon bish

Bitgii hulee bi chiniih bish

 

Chamd durlahvii gj uuruusuu bi aidag

Chamaig uur negend durlachihvii gej uuruusuu ch iluu aidag

Namriin seruun salhind chamtai alhahiig husdeg

Namaig geed ireheer chini

          Naiz ni chamd goe ug helnee

Namaig bitii udaan huleelgeerei.........

 

etsest ni helehed

huuchin durlalaa martahku bol

shine durlal irehgui

shine durlalaa hairlahku bol

huuchin durlalaa martahgui.............

 

uuchlal hvssen zahidal

hamgiin hairtai 7 nzasa uuchlalt guij bna gomdoson bol nziga vneher uuchlarai ta narta mash ih hairtai shv nziga oilgod uuchilna gedegt nzni itgej bna shv vvniig unshad  uuchilsan bol nzruga msg sent hairtai shv nzuudda chin setgelese uuchlal hvsey ta nariga hvlej baiy. samkagasni......................

Happy HALLOWEEN!!

Өнөөдөр чинь 10р сарын 31... HALLOWEEN шүү дээ!!! хихихи

Өнөөдөр олон олон HALLOWEEN PARTY болох л юм шиг байна. Жишээ дурьдахад Тэрэлж зочид буудалд halloween party болно гэнэ цаана чинь. tax нтр нь 58,000 гэнэээ... очих нэг нь очих л байх... Зөндөө л party -нууд болох байх...

Halloween хэмээх энэхүү сүнсний - багт баяр Монголд хэдийгээр энэхvv баярыг тvгээмэл тэмдэглэдэггvй ч Америкт энэ баярыг жинхэнэ утгаар нь тэмдэглэдэг билээ. Яг ямар утгатай хаанаас vvссэн гэдэг нь тодорхой биш байдаг ч ерєнхийдєє хvмvvс жил бvрийн 10 сарын 31-нд тэмдгэлдэг байгаа юм...

Угийн сониуч Монгол залуучууд маань энэ баярыг өргөн дэлгэр тэмдэглэнэ гэж найджийнооо... За HAPPY HALLOWEEN !!

 

 

 

Уйлмааар л байна...

Блог минь блог минь...... чамдаа л гэж бичиж байна даа эзэн чинь,,...                                                     энэ жил миний хувьд их л барцадтай жил бололтойдог оо,,, .... ялангуяа хамгаас их хайртай найзууд маань миний эсрэг бүгд зогсоод байх шиг санагдах юм........ Уул нь тэдэндээ би гэдэг хүн чинь миний амьдралд олдсон нандин зүйлсийн минь нэг гэж бодож ханддаг л юмсандаа... Гэтэл нэг л өдөр намайгаа ойлгохгүй, бүгд тээр шаасан байдалтай болчих юм... Би гэдэг хүн одоо яах вэ? яагаад ийм байдалтай болчихов.

Би нь хичээлтэй гээд, тэд хичээлтэй гээд уулзалдахгүй байсаар бидний хооронд үл ойлголцол бий болчихлоо....... Одоо бүр эхнээс нь авахуулаад найзуудтайгаа муудаад эхэлчихлээ... Maybe бүх юм надаас л болоод байгаа байх. Бүгд л намайг өөрчлөгдчихсөн байна, чи ийм байгаагүй гэж хэлээд байхыг бодоход надаас л болоод байна л даа....

Яршиг зүгээр эд нартай уулзахгүй, холбоогүй болчий гээд уурандаа хэлчихээр чи ийм л юм бодож явсан юм байна, чамайг мэдэхгүй явж гэх юм....уурандаа хэлсэн бодолгүй үг дахиад л бидний хооронд 1 алхам зай нэмчихлээ...Ядаж байхад уулзах гэж өдөр товлохоор минийх нь хичээл,шалгалт нь давхцахийн...дахиа л очиж чадахгүй миний буруу болоо л өнгөрөх байх... найз байж найзын холбоогоо хадгалах ийм хэцүү байдаг юм болуу даа... заавал уулзалдаж байж, байнга хамт байжийж л найзын холбоогоо хадгалдаг бололтой.... Би тэгэхлээр найз байх, найзуудтай байх хувьгүй хүн юм аа даа...

Уйлмаар байна, уйлмаар байна...... уйлаад асуудлаа шийддэг байсансан бол энэ дэлхий нулмисан далайд живх байсан байх. Хэцүү юмаа, яамаар ч юм.. орхичихье гэхээр олон жилийн минь нөхөрлөлөө иймхэн зүйлээр солимгүй, очье гэхээр сургууль гэдгийг хаях уу? хаяж болохооргүй хайртай мэргэжил,орхиж болохгүй хайртай найзууд минь...... алийг нь би сонгох юм бэ? 2ланг нь би сонгомоор байна... санасанаар болохгүй нь хэцүү юмаа хэцүү юм...

ta nartaigaa bugdtei n awahuulsan zuragnuud hurtel oldku iin...

Уруулыг чинь чангаар сорж хэлээрээ тоглож үнсэж чаддаг залуугаас бүсгүйчүүд салж чаддаггүй

Шунаг тачаангүй үнсдэг эрчүүд
Уруулыг чинь чангаар сорж хэлээрээ тоглож үнсэж чаддаг залуугаас бүсгүйчүүд салж чаддаггүй. Тэд нэлээд нүүрэмгий бөгөөд таныг эргүүлэхдээ чамгүй заль гаргана. Цаг үргэлж гэнэтийн бэлэг барих бөгөөд ямар нэг байдлаар таны анхаарлын төвд байнга байж чаддаг. Тэд уулзамгцаа сексээс огт өөр зүйл ярих хэрнээ харцаараа таныг хэдийнээ нүцгэлчихсэн байдаг.

Нэгэнт сексийн тухай яриа үүсгэхгүй байгаа болохоор та түүний гадаад аш аягт хууртаж хэдийнээ юугаа ч нуудаггүй найз нөхөд мэт харилцаатай болсон байдаг. Маш тохиромжтой нөхцөл байдал гаргахыг тэр андахгүй хүлээж суудаг тул таны ганцаардал, уй гуниг, хөнгөн занг овжиноор ашиглана. Нэгэнт татгалзахгүй гэдгийг чинь мэдмэгцээ өвөрт чинь эрээ цээргүй орж ирээд шунаг тачаангүй үнсэлтээрээ таныг бараг галзууруулж орхино. Харин энэ үнсэлтийн эзэд гайхалтай нууц амраг ч биш. Тэд эрвээхэй мэт цэцэгнээс цэцэгний хооронд нисэн буух дуртай хэрнээ амьдралын хариуцлагаас ямагт зайлхийж байдаг. Тантай анд нөхөр мэт байсан залуу үнсэлтээрээ чимэглэсэн шөнийнхөө маргааш л таныг мартаж орхидог. Учир нь нэгэнт таны балыг амтлаад үзчихсэн учраас одоо өөр ганган цэцэгний араас хөөцөлдөх нь илүү сонирхолтой санагддаг.

Үнэрлэх мэт үнсдэг эрчүүд
Та түүнд талтайг мэдэх л юм бол тэр таныг ор руу хүчээр шахам чирч аваачина. Гэвч дараагийнх нь алхмууд танд тэгтлээ таалагдахгүй. Түүний хүчгүй шахам уруул, нэрлэх мэт бараг мэдрэгддэггүй үнсэлт нь таны урмыг хугалж магадгүй. Гэхдээ энэ харьцаа удаан үргэлжилбэл та зөөлнөөр шүргэн үнэрлэдэг түүний энхрийхэн уруулыг цаг үргэлж санаж явах болно. Тэр таныг анхныхаа шөнө байлдан дагуулж чадахгүй ч хожим өмөг түшиг болж чадах хүн. Гэрлэсэн хойноо ганц, х оёр удаа таныг араар чинь тавих хэдий ч өөр бүсгүйтэй хамт байхдаа таны тухай л боддог. Та түүнийг хүндэтгэн ойлгож чадвал тэр танд хязгааргүй хайртай болсон гэдгээ хэзээ нэгэн цагт хэлэх болно. Хэрэв та ийм хайртай учирвал хэзээ ч алдаж болохгүй. Зөөлөн сэтгэлтэй дөлгөөн зантай хэрнээ өөртөө таарсан бардам зантай энэ залуу таныг насан туршид таваар чинь байлгахыг хичээнэ. Өөрийгөө танд зориулагдсан мэтээр санаж явах бөгөөд таны зүгээс гарсан этгээд зовиуртай бүх араншинг хүлцэн тэвчиж чадна. Чөлөөтэй тайван, тав тухтай орчинд тэр танд сексийн гайхамшгийг мэдрүүлэх хэрнээ боломж тохиогоогүй бол өөрт аятайхан харагдсан эмэгтэйтэй учрахаас буцахгүй. Тэгсэн ч та тэр бүхнийг мэдээгүй юм шиг л урдынхаараа түүнтэй хүндэтгэлтэй харьцсаар байх юм бол тэр хийсэн үйлдэлдээ маш их гэмшин таныг урьд урьдынхаасаа ч илүү хайрлана.

Энхрийлэн зөөлөн үнсдэг эрчүүд
Өмнө нь бие биенээ таньдаг байсан бол та түүний хувьд хэдийнээ өөрийнх нь бүсгүй болсон байдаг. Тэр харцаараа таны хамгийн зөөлөн булбарай хэсгүүдийг цаг үргэлж энхрийлэн үнсэж явдаг. Тэрээр боломж гарахыг өөрөө хүлээж судаггүй бөгөөд танд таатай байж болх тэр цаг мөчийг өөрөө бүрдүүлдэг. Тэр үнсэлтийн тухай ганцхан л мэдлэгтэй. Уруулаараа сорж үнсэхдээ эмэгтэй хүнийг таалж байна гэж болохоосоо илүү өөрийнхөө таашаалыг мэдэрч байдаг. Гэхдээ айлтгүй. Тэр хэрвээхөлийг чинь хүртэл эрээлэхгүй үнсэж байвал үнэхээр танхд дурласан гэсэн үг. Энхрий зөөлнөөр үнсэж байгаа тэр залуу сексдээ ямар байх нь хамаагүй. Учир нь энэ романтик залуу хожмын өдрүүдэд цаг үргэлж дурсан санаж байх сайхан дурамжийг танд үлдээх болно. Хэрвээ та түүний нүдэнд өөр нэгэнтэй явж харагдвал харин тэр таныг насан туршдаа үзэн ядах болно. Харин гэрлэхийн тухайд бол нэлээд болгоомжтой хандах нь зүйтэй. Бүхнийг өө сэвгүй дагина мэт санаж явдаг түүнтэй дэр нэгтгэнэ гэдэг танаас маш их хариуцлага шаардага. Гоо дагина нь гэнэт нүүрээ будаагүй юм уу үсээ самнаагүй гарч ирвэл тэрээр маш их гутрах бөгөөд цаашдаа таны дэргэд өөрийгөө албан хүчээр барьж байх хэргэгтэй болсноо харамсан ухаарах болно.

Хүчтэй үнсдэг эрчүүд
Тэр танд хайртайдаа чанга үнсэж байгаа хэрэг биш. Шүдээрээ хазаж, сорсон хэтэрхий гэмээр өвтгөж үнсэж байгаа энэ залууд сексийн хувьд ч тэр, амьдралын хувьд ч тэр ямар ч туршлага алга. Бараг та түүний таван хуруунд багтах анхны эмэгтэйчүүдийн нэг болж байж ч мэднэ. Тэр зүгээр л хэтэрхий хичээж байгаагаас тийнхүү чанга үнсэж байгаагаа өөрөө ч мэддэггүй. Хэрвээ та түүнд өвдөж байгаагаа хэлбэл өөрийнхөө эр чадлаар бахархаад л зогсож байх хүн. Тийм хүнтэй нэгэнт учирсан бол хариуд нь маш зөөлөн эвлэг хандах хэрэгтэй. Тэр сексийн х увьд маш ирээдүйтэй сайн сурагч төдийгүй хожмын амьдралын чинь үнэнч хань болж чадна. Гэхдээ нэг гэм нь тэр маш хартай нөхөр байх болов уу. Хэрвээ танд түүнтэй өнгөрүүлсэн шөнө таалагдаагүй бол маргааш нь шууд л нүүр буруулж огтхон ч болохгүй. Учир нь тэр аргагүй байдалд орсноо мэдвэл дараагийн удаад танаас юу ч хүсэж мэднэ. Ингэснээр та хоёрын дунд ширүүн тэмцэл өрнөх бөгөөд тэр таны талаар тун таагүй бодолтой үлдэх юм.

 

хайрын тасарцан шүлгүүд

Уйлаад гуйгаад ирдэггүй хайраа чи март
Ухаангүй дурласан сэтгэлээ рашаанаар чи угаа
Хаялан орох цасны амтыг чи үз
Харин дараа нь чи анхны бороонд нор
Энэ бүхний дараа сэтгэл чинь нэг л сэргэж
Эхэр татан уйлж байсан хайр чинь
Усаар угаагдсан мэт мартагдах болно

 

        Хардаад хэрэггүй ээ, би чамд үнэнч
        Харамлаад хэрэггүй ээ, би зөвхөн чинийх
        Санаад хэрэггүй ээ, би чамтай хамт
        Шаналаад хэрэггүй ээ, би чамд хайртай

 

Хүн болгон хэн нэгнийг
Хайрлаж, дурлаж, хардаж байдаг
Харин түүнийгээ
Хэн нэгэнд алдахаас үхтлээ айдаг

 

                        Чамд дурла гэж заяа минь намайг хөтөлсөн
                        Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан
                        Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн
                        Хайрлаж явья гэж харин би өөрөө шийдсэн

 

Чамтай танилцсан тэр мөч дурсгалтай
Чамтай тааралдсан тэр мөч хүндтэй
Чамтай өнгөрүүлсэн хором бүр жаргалтай
Чамаас хагацсан тэр мөч гунигтай

 

                        Чиний өмнө би толгой гудайхгүй
                        Чимээгүйхэн урсах нулимсаа үзүүлэхгүй
                        Өлмийн доор чинь гишгэгдсэн хайрынхаа төлөө
                        Өнөөдрөөс эхэлж чамайг би хайрлахгүй...

 

Ар араасаа цуварсан 18 хавар минь баяртай
Анхны хайртай учруулсан 18 нас минь баяртай
Усны мөнгөн долгио шиг урсөх өнгөрөх өдрүүд минь баяртай
Ухаарч амжаагүй насны минь гал халуун хайр минь баяртай

 

                        Өнгөрсөн бүхэн сэтгэл сэвэлзүүлэн одох нь
                        Өөрийнх юм шиг чамдаа дэндүү дассаных байлгүй...
                        Өвөрт асгарсан нулимс зүүдэнд хураад одох нь
                        Өр нэхэж амьдарсан сэвгүй хайрынх байлгүй...

 

Нууцхан би нэг л хүнийг хүсдэг
Нуугдаж би ганцхан хүнийг л ширтдэг
Нэрэлхэж би ганцхан л хүнийг хүлээдэг
Нэрийг нь ч хэлж зүрхлэхгүй..Түүндээ л би хайртай

 

                        Эндэж хэлсэн үгнээсээ болоод
                        Энхрий чамайгаа гомдоочихлоо
                        Энэхэн насныхаа анхны хайрыг
                        Ингээд л би чинь сүйдэлчихэв үү
                        Уучлаач, хайрт минь
                        Миний мянга түмэн буруу...

 

Хайр юунд байдаг юм бэ?
Хайртай гэж хэлсэнд үү?
Харц тулгарсан нүдэнд үү?
Хардаж байна гэсэн сэтгэлд үү?
Ухаараач гэсэн үгэнд үү?
Ухаангүй хүсэх хүсэлд үү?
Уучлаач гэсэн гуйлтанд уу?
Уулзая гэсэн болзоонд уу?

 

                        Чи намайг алдвал
                        Дахиад би чамтай байхгүй
                        Чи намайг алдвал
                        Дахиад би чамайг бодохгүй
                        Чи намайг алдвал
                        Дахин би хэзээ ч чинийх болохгүй

 

Зөөлөн шиврэх бороонд би дуртай
Зүрх догдлуулсан харцанд би дуртай
Будран орох цасанд би дуртай
Бусдаас илүү ганцхан чамд л дуртай

 

                        Хайртай байсныг чинь мэдээгүйд Уучил
                        Хардаг байсныг чинь тогоогүйд Уучил
                        Харддаг байсныг чинь анзаараагүйд Уучил
                        Хожимдоогүй бол харин одоо Би Чамд Хайртай

 

Энэ хорвоогийн бүх хайртай хосуудыг
Миний найз хайрын бурхан учруулдаг юм
Эрхгүй нэг өдөр чамайгаа би олж харсан
Маргааш нь би найздаа хэлсээн
Тэгтэл чамайг надтай учруулсан
Тэсэлгүй чи намайг хайрласан
Тэр үеэс хойш бид хорвоогийн сайхан хосуудын нэг болсон

                       

Хэрвээ чамд 100 хүн хайртай гэвэл тэдний 1 нь би
Хэрвээ чамд 10 хүн хайртай гэвэл тэдний 1 нь бас л би
Хэрвээ чамд 1 хүн хайртай гэвэл тэр нь би
Хэрвээ чамд хэн ч хайргүй гэвэл би энэ ертөнцөөс үүрд    явсан байх болно...

 

Зүрхэндээ чамайг хайрлаж болох уу?
Зүүдэндээ чамайг харж болох уу?
Зөвхөн чамайг л хайрлана гэвэл
Зөрүүлээд намайг ҮНЭНЧЭЭР хайрлаж чадах уу?

 

                        Аниргүйхэн дотносохдоо дасна гэж санасангүй
                        Аятайхан төрхөнд чинь татагдана гэж бодсонгүй
                        Нэг л мэдэхэд чамайг үгүйлдэг болжээ
                        Нээрэнгээсээ чамд сайн болжээ

 

Салхи чамд захидал хүргэнэ, уншаарай
Саруул үдэш болзоонд урина, ирээрэй
Сайхан нүд чамайг ширтэнэ, хараарай
Салж хагацахааргүй хайр бэлэглэнэ, үнэнч байгаарай

 


Нэг л дууг дахин дахин сонсоод
Нэрийг чинь амандаа зөөлөн шивнээд
Нисэх зүрх, хөвөх бодолтойгоо
Нийлэн ханьсаад уярах минь...юу билээ
            ...Би дурлачихжээ



                        Утасны хонх чихнээс уягдаж
                        Ухасхийн шүүрэх тоолондоо чамайг хүлээж
                        Учиртайхан инээсэн зургийг чинь хараад л
                        Уйтайхан бодолд автах минь...юу билээ
                        ..                 .Би дурлачихжээ



Надад төрүүлсэн итгэлд чинь хүлэгдээд
Намуухан үдшээр хүлээн зогсоод л
Найдвар бэлэглэсэн үгэнд чинь догдлоод
Намба алдан гүйх минь...юу билээ
            ...Би дурлачихжээ



                        Охидтой зугаалдаг үдшүүд минь
                        Ор сураггүй арилчихаад
                        Орчлонд ганцхан чамд л үнэнч гэж
                        Онгирч байх юм...энэ чинь юу билээ
                                    ...Би дурлачихжээ

 

Star King showniii Mgl zaluu \uzuulj ugch bn doo neeree\oroltsson dugaar

ene ih hugjilt goy show bdg ym...zarim 1 n medeh bh... ene dugaar deer n manai mgliin 1zaluu oroltsdiin. ta nariig sonirhoh bh gj bdjiin...

ene ydg show we gwl- awyasaa uzuuleed mungu awdag... za 1 iimerhuu l ym bga dooo

mgl zaluu maan dunduur n garna... sn uzeerei ok

 

 

Залуу хүмүүсийн мэдэх зайлшгүй зүйл!!! humuust taalagdaj bga blhoor dahij niitellee... zwl unshaarai

Удам сайтын хүүхэд, угшил сайтын унага гэдэг үг бидний өвөг дээдсийн хүн, хүлэг хоёрыг шинжиж ирсэн гол шалгуур.


Угийг нь мэдье гэвэл удмаар нь хөөж таньдаг нь угаасаа л монгол зан заншил. "Уг сайтыг харж урагла". Ухаалаг мэргэн бөгөөд ухаарал сургамжтай энэ үг элэнц хуланцын үеэс элэхгүй уламжлагдан иржээ. Насан туршид ханилах насны ханиа сонгохдоо удам судар, уг язгуурыг заавал хар гэдгийг ац утгагүй, ач санан хэлсэн бүхэнд хүртээлтэй гүн утгат сургаал.

Хазайхад нь тулах, хальтрахад нь түших хань ижлээ сонгохдоо хайр сэтгэлээс дутуугүй харж цэгнэх шалгуур нь "уг сайтай" байх ёстой ажээ. Тийм болохоор ухаант дээдэс маань "сүх авах хүн онгий нь хардаг, хүн авах хүн удмыг нь хардаг" гэж угийг нь удмаар нь хөөж, ултай судлан ураг барилдаж иржээ. Угаа мэдэхгүй хүнийг усаа мэдэхгүй малтай жишин зүйрлэнэ. Ургаа таних хүнийг ухаан орсон сайн хүн гэж үзнэ. Ясан төрлийн овог дотроо яасан ч ураглахгүй байхыг яс баримтлан мөрдөж ирсэн нь бүл цөөтэй монголчуудын хувьд зөв зүйтэй уламжлал байлаа.

Удам холдвол ухаан нэмнэ гэдгийн учрыг сайн мэддэг, ураг барилдахдаа ухаалаг хэрэгжүүлдэг байж. Ураг төрлийн хол нь дээр гэж удам дамнуулан захиж үлдээсний учир ийм. Овог нэгтэн ураглахыг огоорч марталгүй цээрлэ. Овгоо сэргээн хэрэглэж, угийн бичгээ хөтөлж байгаагаас олдох ач тус, үлдэх үр дүнгийн нэг энэ байна. Овог ясыг шинжин ураг барилдваас удам цэвэр, ухаан саруул хойч үе биднийг буухиалан залгах болно.

Хүний уг нь сайн уу, тааруу юу гэдгийг ямар хэмжүүрээр тогтоох вэ? Олон шалгуурыг олж тоочиж болох ч онцгойлж цөөнийг дурьдая. Угсаа удмын нэр төр уг язгуурыг тольдох шинж. Хүн чанарыг хатуу баримтлагч эрхэм хүмүүн нэр төртэй байна. Нэр төр нь тухайн хүнийг гарцаагүй мэдэх эргэн тойрныхон нь өгөх үнэлгээ, тавих дүн хэдий ч хүний амьдралд хамгийн дээд сайн зүйл билээ.

Тэднийхэн удам сайтай гэдэг үнэлгээг захиалж хүсээгүй байхад нь хүмүүс аль хэдийнээ өгчихсөн байдаг юм. Удмаараа тааруу гэх үнэлгээг ил яриад явахгүй ч дотор сэтгэлдээ мөн л аль эрт тунгаачихсан байх нь мэдээж. Ичиж зовохыг мэдэх сэтгэлтэй хүн нэр төр сайтай, ичих булчирхай нь хатсан хүний нэр төр цөвтэй байна. Бусдын элэг доог болж, нэр нүүрээ бузарлаагүй, ичгүүртэй зүйл үйлдээгүй хүний нэр төр харьцангуй цэвэр. Маш энгийнээр хэлбэл зөв зам мөртэй явж ирсэн хүний удам угсаатай урагла гэсэн үг. Нэр төрөө эрхэмлэгч удмыг түшвэл нэр хүндтэй байна.

Ажлын сайнаар амьдрал өөдөлж, бэлчээрийн сайнаар мал таргалдаг болохоор ажил анхиатай, шоргоолж шиг ажилч хөдөлмөрч хүмүүсийн үр удамтай ураг барилдвал сайн сан. "Хүний чанар түүний чухамхүү нүүр царай нь түүний үйл ажил, бүтээл, хөдөлмөрөөр илэрдэг" гэсэн мэргэдийн үг бий. "Хөдөлмөргүйгээр баяр баясгалантай цэвэр сайхан амьдрал байхгүй". Ажилсаг хүн амны хишигтэй, залхуу хүн заяа муутай гэж монголчууд зүйрлэн хэлдэг нь учиртай. Ундарга сайтай булаг ус ихтэйн адил уг сайт удмаараа хөдөлмөрч байдаг билээ.

Сэтгэл сайтыг олж ханил. Хүний сайныг сэтгэлээр нь тань. Сайхан сэтгэлт хүн салж холдошгүй хань. Цагаан сэтгэлт түүний араншин цагийн саальтад хувирахгүй. Сэтгэл муутантай ураглаваас сэтгэлийн зовлонд зүдэрнэ. "Хатсан тойрмоос хамаг шувуу зайлахын адил хар дотортноос хань ижил хөндийрнө". Хальж асгарсан сүүг хамж авч болдоггүй шиг ухаангүй хатуу сэтгэлийг уяраан зөөллөх амаргүй. "Улсыг хураая гэвэл төрийг хураах, хүнийг хураая гэвэл сэтгэлийг хураах" гэдэг үг гүн утгатай.

Буян тогтдог удмыг буурьтай судлан урагла. Хишиг буян хурах айл, хурахгүй ч айл байна. Хурсан хишиг буяныг тогтоох нэгэн байхад тогтоохгүй нөгөө нь бас бий. Олсон, цуглуулснаа шүүрэн шанагаар сүү хутгах мэт асгачихдаг бол хичнээнийг олж, хэсгийг бөөгнүүлээд нэмэргүй. Бурхан тэднийг аль эрт мартсан юм шиг, буруу явдлын хараал хүрсэн мэт угсааныхантай ураглан ханилах нь бүү хэл уулзан ойртохоос болгоомжил. Хүссэн зүйл нь санаагаар болдог, хөөцөлдсөн ажил нь түвэггүй бүтдэг нүүрийн буянтай хүнтэй учирвал нэгэн насны аз, нийлэх хосын ерөөл билээ.

Бусдын төлөө өөрийгөө зориулах тусархуу, чиний төлөө биеэ зориулах халамжтай хүнтэй урагла. Зөв бурууг ялгах чадвартай зөв хүнтэй ханил. Учир явдлыг ойлгон, ултай суурьтай ханддаг ухаант хүнтэй урагла. "Өчүүхэн ухаантан бяцхан гомдлыг тэвчиж үл өнгөрөөнө. Агуу ухаантан бүхнийг ойлговч гомдлоо үл илэрхийлнэ".

"Тэн тэнгүй ачаа тэмээ малын зовлон, тэнцвэр үгүй амраг сэтгэл санааны зовлон" гэсэн үгийг хүн бүр л ярьдаг ч учрыг төдийлөн ухаж боддоггүй. Ханилах хосын удам судрыг судлахдаа идэж өссөн хоол, үерхэж байсан найз, сурсан эрдэм, соёлын түвшин, эд хөрөнгө, сонирхол шохоорхол, үг яриа, үнэт зүйлсийн үнэлэмж, өссөн орчин зэргийн ялгаа зиндаанаас байнгын зөрчил үүсч болзошгүйг бодож тооцохыг хичээ. Амьдралд тэртээ тэргүй байж л байдаг энэ бодит үнэнийг хиргүй тунгалаг сэтгэлээр ойлгон, мөнхийн эмзэг сэдэв болгочихолгүй зохицуулан амьдрах нь ураглах хосын ухаан мэдэх хэрэг.

Уг мууттай ураглан бүү ханил. "Уг муутыг усан дотроос ч түймэр авна" гэж ухаант өвгөд захиж үлдээсэн. Ууртай догшин хүнтэй уулзан бүү нөхөрлө. Уур бол ухаантай хүнийг ч солиотой болгодог гэдэг. Уурыг сөргүүлэн уурлах хэрэггүй. Уурыг уур дийлдэггүй. Уурыг ухаан, хүлээц, тэвчээр гурав л ялна. Ухаантай нэг нь уурласан нөгөөгөө тэвчин, уур нь гарахыг хүлээж, ухаан зарж учирлан байж уурын мунхагийг номхруулна. Уур бүхэн муу байдаггүй. Жижиг зүйлд уурлах нь том хүнд ичгүүр, харин их хэргийн төлөөнөө уурлана гэдэг зөв уур.

Усан тахалд нэрвэгдэн, уух согтохын дон шүглэх нь уг муутын уугуул чанар. Манай оронд гэр бүлийн дотоод зөрчил маргааны гучин долоон хувь нь архинаас болж гардаг гэсэн судалгааны дүн байгаа нь хадмын харилцаанаас болж үүсэх маргаанаас даруй найм дахин их байна. Архи амьдралын ч дайсан, гэр бүлийн ч дайсан гэдэг нь эндээс илхэн харагдана. Хорт идээнд дурлаж биеэ барах, хууль бусаар явж хүнээ барах хэрэггүй юм.

Уг муутын адгийн шинж нь хүн муутай байх. Муу хүнийг таньж ядах юмгүй. Аяндаа буруу үйлээрээ өөрийгөө харуулаад өгнө. Хүний үнэргүй, хүн муутыхантай ураглах нь бүү хэл уулзаж учрах ч хортой гэдгийг санаж яв. Нүүрсийг зүлгээд өнгө гарахгүйтэй адил уг муутыг тордоод засал төдийлөн авахгүй.

"Өл бүргэдийн дэгдээхэй өд сөдөө гүйцэхээр өөдөө нисдэг, өлгийд өссөн хүний үр өрх тусгаарлан айлд очдог" нь хүний хорвоогийн жам. Тоонот гэртээ толгой холбон, тогоотой шөлөнд хушуу холбон хослон жаргах залуу хосууд бие биенээ чин зүрхнээсээ хайрлаж амьдрах учиртай. Гүн зузаан, гүнзгий итгэлт хайр сэтгэлтэй баймааж сая бат тогтуун, урт удаан зол жаргал бүхий гэр бүл болж амьдарна. Хайрлах гэгч бие биенээ эелдэг зөөлнөөр харахын хамт хоёул нэгэн зүгт харахыг хэлнэ.

Насан туршдаа нэгэн зүгт харж явцгаа. Хайрлаж, дурласан хүмүүс зөвхөн нүдээрээ бус зүрхээрээ хардаг юм гэсэн. Бие биенийгээ үргэлж зүрхээрээ харж байвал амьдрал чинь аз жаргалаар амсар дүүрэн бялхам байна. Эр эм хоёул харилцан чин сэтгэлээсээ хайртай, хоёр биендээ чин үнэнч эрхэм дээд чанартай байвал хорвоог хослон туулах зам харгуй илүү тэгш шулуун, бартаа тотгор багатай байх нь эргэлзээгүй. Өөрөөсөө хатууг шаардаж, өрөөлд зөөлөн хандаж байж өрх гэр чинь өөдтэй өнгөтэй байна. Гэр дотроо өөрийн хийснийг чамлаж, хүний хийснийг үнэлж сур. Ханийн эндүү ташааг хайхаасаа өмнө өөрийн эндүү андууг эхлэн бод.

Гэр бүлийн харьцаанд тэвчээр үнэхээр чухал. "Тэвчихийн аргагүйг тэвчихийг тэвчээр гэнэ" гэсэн үгийг тэвчээртэй нь аргагүй санаж яв. Хар, хоргүй гэгээн бодол, хоёр биендээ итгэсэн хиргүй сэтгэл хайр сэтгэлийг чинь батжуулж өгнө. Гэр бүлийн амгалан тайван бус, уур уцаартай амьдрал үзэж болохгүй өвчин, харж болохгүй хууч, эмчилж болохгүй эмгэг үүсгэж болохыг мэд.

"Гэрлэнэ гэдэг бол өөрийн эрхийг хоёр дахин багасгаж, үүргийг хоёр дахин ихэсгэнэ гэсэн үг". Ооны хоёр эвэр шиг ижилдэн хорвоог туулахдаа хоёр дахин нэмэгдэх үүргээ хотойлгүй үүрч хорвоогийн сайхныг хамтдаа эдлэн жарга. Монголын их хаан Тулуйн Мөнх "Тэнгэр, гарт харилцан адилгүй хуруунуудыг хайрласан шигээ хүнд мөн харилцан адилгүй замыг зааж өгчээ" гэж хэлсэн. Амьдралын зам ямар ч байлаа гэсэн уг сайтыг түшин, улс амьтны өмнө ичихгүйгээр амьдарна гэдэг юу юунаас илүү чухал шүү!

Eh surwalj- gegee.mn

Aygui dajgui bichleg blhoor n oruulchlaa... neeree l gerleh huniihee ug udmiig n harah hamgiin ehnii buguud chuhal alham shuu de! Za taalagdana gj ndjiin...

dahia l ene bichlegiig niitelchihlee... miniiheer bl olon mglchuud unshaasai gsn uudnees dahin niitelj bn shu...unshaagui humuust n zoriullaa... za amjilt,,,!!!

 

 

Миний өөлгөн дүү... чамайгаа санаж байна шүү

энэ зун миний хувьд үнэхээр сонирхолтой, сайхан зун болж байна... Учир нь би гэдэг хүн эгчийгээ солонгос яваад 4жил болоход нь мснжрээр л харьцаж байсан болохоос биш нүүр тулаад сайхан ярьж суугаагүй 4жил болжээ... энэ хугацаанд эгч ах 2 маань хөөрхөн охинтой болсон юм. Би гэдэг хүн дүүгээ гэдсэнд байхаас нь авахуулаад энэ зун хүртэл дандаа л комоор харж байсан л даа үнэндээ... Харин энэ зун эгч маань mglдоо ирж амарсан юм... хамгийн сайхан нь гэр бүлээрээ ирсэн явдал. Би гэдэг хүн анх удаа дүүгээ бидний хэлдгээр амьдаар нь энэ зун л харсан юм... Одоо дүү маань ой 6сартай...хөөрхөн дүүгийнхээ хэдэн зургийг тавихаар шийдлээ...

mmmai uulgun shu ma duu

ma duu maani usand oroh unen goloosoo durtai... :)

bs salhilah burch ih durtai... kkk

bs eregtei huuhdees dutahgui sahilgagui...

ene n dr uruw tasiin zulzaga shig garsan bgaz "uulgun"  / ma 2 duu/

mgl-d emee uwuu dree ireed bga n...

bs mglooroo aylsiin...

Өөлгөн дүүгээ санаж байна шүү... чамайгаа яах ч аргагүй явуулсан шүү... аваад үлдмээр л байсан. Даан ч аав ээжийн хайртай хүүхдийг яаж авч үлдэх билээ... дараа зун ирэхээр нь эмээ өвөөтэй нь булаацалдаа ч хамаагүй дүүгээ өвөртлөөд унтанаа! яадын...                                                                                   хойтон зун болтол өдий байна дөө

Маш хөгжилтэй зурхай шүү

Энэ мэрэглэдэг тоглоомыг над руу нэг хүн явуулсан юм. Тоглоод үзээрэй. Танд бас таалагдана гэж итгэж байна. Би сая тоглочихоод бүр гайхаад хуучны юм санаанд ордог байна ш дээ. Заавал тоглоорой. Их сонирхолтой юм ааааа...

Гол дүрэм: Бүгдийг нь шууд уншиж болохгүй. Нэг нэг мөрөөр нь, хамгийн гол нь тайван уншиж бөглөж явах хэрэгтэй OK.

Аягүй сонин, гэхдээ тоглоом яаааг үнэнийг хэлнэ. Хамгийн гол нь дүрмийг МАШ ХАТУУ сахих хэрэгтэй. Энэ бол ердөө л 3 минутын ажил. Энийг над руу явуулсан хүний хүсэл нь 10 минутын дараа биелсэн гэсэн.

Хамгийн гол нь тоглох явцдаа битгий булхайцаарай.

За тэгээд үзэг цаасаа аваад тэгээд хүний нэр бичихээр өөрийнхөө мэддэг хүний нэрийг бичээрэй. Доошоо нэг нэг мөрөөр уншаарай. Тэгэхгүй бол ямар ч кайфгүй шүү.

За эхэлье:

  1. Эхлээд 1-11 хүртэл тоог доошоо баганаар бич. Дараа нь 1 ба 2 дугаарын эсрэг талд нь дурын 2 тоогоо бич.
  2. 3 ба 7 -ийн тооны ард өөрийнхөө эсрэг хүйстний нэрнүүдийг бич.
  3. (Бөглөж дуусахаасаа өмнө цаашаа битгий уншаарай. Тэгвэл тоглоом буруу болно шүү)
  4. 4,5,6 дээр дурын нэрнүүд бич (гэр бүлийн гишүүд найз нөхөд)
  5. (битгий булхайцаарай. хэхэ)
  6. 8, 9,10,11-ийн ард тус бүр дууны нэрүүдийг бич. (нэг нэг мөрөөр нь бичээрэй)
  7. За одоо хүслээ бодоорой.

Тоглоомын түлхүүр:  

    • Одоо чи энэ тоглоомын талаар 2 дахь мөрөнд бичсэн тоотой тэнцэх хүнд ярьж өг
    • 3 дугаарын хүн бол чиний хайртай хүн
    • 7 дугаарын хүн бол чамд таалагддаг хүн. Гэхдээ чи яагаад ч юм хажууд нь байж чаддаггүй.
    • 4 дугаарын хүн бол чи халамж тавих ёстой хүн
    • 5 дугаарын хүн бол чамайг маш сайн мэддэг
    • 6 дугаар бол чиний азын од
    • 8 дугаарын дуу 3 дугаарын хүнтэй нь холбоотой.
    • 9 дугаарын дуу бол 7 дугаарын хүнтэй харьцах чиний харьцаа
    • 10 өөрийнхөө тухай чиний бодол
    • 11 дугаарын дуу бол чиний амьдралдаа хандах хандлага
    • 1 дугаарын тоо юу илэрхийлж байгааг нь хэн ч мэдэхгүй. Гэхдээ чи бичсэн юм чинь чиний хувьд нэг юм илэрхийлж байгаа.
    Таалагдсан гэдэгт найдаж байна. Сэтгэгдэл үлдээхээ мартав аа!
Эрчүүдтэй хэрхэн ярилцах вэ? аягүй инээдтэй шүү

Дуу цөөтэй эрчүүдийг ярианд татах тийм ч хялбар бус. Эрчүүдийн хувьд яриа бол мэдээлэл солилцох нэг хэлбэр төдий. Гэтэл эмэгтэйчүүд яриандаа сэтгэлийн эмоц, уг асуудалд хэрхэн хандаж байгаа, өөрийн зорилгоо ч битүүхэн хэлээд авчихдаг.

Үүнээс болж үл ойлголцол үүсэх нь бий. Эрчүүдэд товч тодорхой үг яриа хэрэгтэй байдаг тул эмэгтэй хүний дарааллан урсгасан олон үгний учрыг ч ойлгож чаддаггүй. Жишээ нь "Би өчигдөр, яагаав нөгөө Болдтой суусан Туяаг харсан, би чамд ярьж байсан шүү дээ, тэгсэн чинь Туяа нөгөөхөөсөө салах гэж байгаа юм уу, эртээд тааралдсан, яагаав цэнгүүн дээр, тэр залуутайгаа дэлгүүрт явж байхад нь таараад ..." энэ олон эмх замбараагүй үгний урсгалаас эр хүн ямар нэгэн зүйл ойлгоно гэж бодож байна уу? Юун Туяа, юун залуу, бас цэнгүүн билээ! Хамгийн тайван эр ч ийм олон үгийг тэсвэрлэх чадал байхгүйг санаарай.
-Хэрэв эр хүнд ямар нэгэн чухал зүйл хэлэхийг хүсвэл эхлээд түүний завтай эсэхийг сонирхоорой.
-Ярианыхаа хурдацыг гурав дахин бууруул. Болж өгвөл баримттай зүйл яриарай.
-Яриаг чинь ойлгосон эсэхийг лавла. Гэхдээ шавдуулалгүй эвтэйхэн асуугаарай.
-Эр хүн таны ярианд бараг асуулт тавихгүй. Сонссонгүй гэж бүү гомрох. Учир нь эрчүүд ярианы үндэс, утгыг л ойлгосон бол олон юм сонирхож, асуух шаардлагагүй гэж үздэг.

 

Бариу жинс үзэмжтэй ч...

Бусад улирлаас илүү зуны цэцэг ногоо болсон тааламжтай цагт бүсгүйчүүд өөрсдийн бие галбирын гоо үзэмжийг тодотгосон загвартай хувцас өмсөх, элдэв төрлийн аксессуар /чимэглэл/ зүүх, онцлогоо илэрхийлэх дуртай байдаг.


Нэг. Гоолиг хөлөнд өндөр нарийн өсгийт, платформ, хагас түрийтэй гутал, янз бүрийн чимэглэлтэй улавч гээд бүх төрлийн загвар зохимжтой харагддаг. Иймд туршилтыг зоригтой хий.

Хоёр. Хэрэв та махлагдуу ташаатай бол бариу жийнс өмсөж болно л доо. Гэхдээ дээгүүрээ уртасгасан загварын төрөл бүрийн топ /мөрөвчтэй майкны төрөл/, нимгэвтэр цамц өмсвөл тохиромжтой.

Гурав. Бариу жийнс нь цамц, футболк, зуны хөнгөн цув, хүрэм, тэр бүү хэл сонгодог загварын пиджактай ч гайхамшигтай хослоно.

Дөрөв. Гоолиг бүсгүйчүүдэд бариу жийнс нь мини юбкын адил зохиж, үзэмжтэй харагдуулдаг.

Тав. Бариу жийнсэн дээр төрөл бүрийн хүзүүний зүүлт, аксессуар, хөнгөн торгомсог ороолт, алчуурын аль нь ч тохирно. Энэ дундаас урт сондор /жижиг сувдан, шилэн хэлхээтэй/ эсвэл гялтганасан гинжин зүүлт бүр ч онцгой харагдуулна.

Гэхдээ анхааруулахад: -Бариу жийнсийг өдөр бүр өмсөх хэрэггүй. Ялангуяа халуун өдөр хөлрөх байдал үүсгэдэг. Ийм өмдтэй ажлын найман цаг оффист суудал эмзэг хэсэгт тааламжгүй байдал мэдрэгдэх төдийгүй үе мөчний өвчинд /судас бүдүүрэх/ өртөж болзошгүйг мартуузай.

 

Ганц эр хүн олон хүүхнүүдтэй хамт ажиллах хэцүү юу, эсвэл...

Олон хүүхнүүдтэй хамт ганцаараа ажиллах нь зарим эрчүүдэд маш сайхан санагдах нь бий. Мэдээж ганц эр хүн чинь хүүхэн болгоны харцанд өртөнө. Бас нэлээдгүй хэсэгт нь таалагдана. Эмэгтэй ч гэсэн хүн л юм болохоороо хэн нэг нь сээтэгнэнэ. Хэд гурван уг солих гэж өднө. Олон хүмүүс дотор аль элдэв янзын санаа бодолтой хүнийг тэр гэхэв дээ. Хүүхнүүд хамаг л амттан, хоолоороо дайлж, санаа тавьж халамжилна. Гэхдээ мэдээж тухайн эр хүн өөрийгөө зохих ёсоор авч явж байгаа бол шүү дээ.


Ажил дээрээ байхдаа гэр орны үйл явдлаа ярих дуртай байдаг нь гэм биш зан. Түүгээр ч зогсохгүй бусдын амьдралын талаар ч тэд сонсохыг хүсдэг. Гэтэл зарим хүүхнүүд ажил дээрээ гэр орныхоо тухай ярихгүй ихэд нууцалдаг. Ийм хүүхнүүдийг хамт олон нь тэр болгон тойрч хүрээлээд байдаггүй.

Эрчүүд бол ажил дээрээ ч тэр, өөр хаана ч гэсэн хэзээний л гэр бүлийн тухай ярих дургүй улс. Харин тэдэнтэй авто машины талаар ч юмуу, эсвэл хурдан морь, хийморьтой сайн бөх, хөл бөмбөгийн тэмцээн, ан амьтан, эсвэл сайхан хүүхнүүдийн тухай ярилцвал нүд нь сэргээд л ирнэ.
-Эмэгтэйчүүд өөрийг нь шүүмжилж доог тохуу хийхэд дургүй.
-Эрчүүд бүдүүн хадуун ч тоглоом шоглоомыг тэсч өнгөрөөх чадвартай.
Иймд ганцаараа олон хүүхнүүдтэй хамт ажилладаг эрчүүд доорх зүйлийг мөрдлөг болговол зохино. Үүнд,
-Хэрэв та өөрийгөө бүдүүлэг, соёлгүйгээрээ дуудуулж хүүхнүүдэд нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах шиг болох гээгүй бол,
-Өөртөө тааламжгүй ханддаг олон дайсантай болохыг хүсээгүй бол,
-Санаанд оромгүй хатуу ширүүн үгтэй хариу сонсох гээгүй бол... өөрт чинь энгийн мэт санагддаг тоглоом шоглоом хошигнолоо ор тас март.
Хүүхнүүд эрчүүдийн гүндүүгүй, бүдүүн хадуун занд дуртай ч дор дурдсан байдлаар хандвал маш дургүйлхэх болно. Үүнд,
-Нөхөрсөг байдлаа харуулах гэж хэт хичээх хэрэггүй.
-Хамт ажилладаг бүсгүйчүүдийнхээ мөрөн дээр хэзээ ч алгадаж болохгүй. Зөвхөн эрчүүдтэйгээ л энэ маягаар харьцаж болохыг анхаар.
-Хүүхнүүд хэт задгай яриа хөөрөөтэй, түрэмгийдүү үйл хөдөлгөөнтэй эрчүүдийг өөрийг нь хүндэтгээгүй, доромжилсон гэж үзэж маш таагүй ханддаг.
-Хамт ажилладаг хүүхэнтэйгээ ярилцахдаа нүд рүү нь харахаас эмээж дальдчих хэрэггүй.
Хүүхнүүд энэ үйлдлийг маш эмзэгээр хүлээн авч ойлгодог. Жишээлбэл, "Миний яриа маш уйтгартай, сонирхолгүй байгаа юм байна" гэх мэтээр ойлгодог. Иймд тэд танд таагүй хандлагаар хандана. Мэдээж ийм харьцаанаас сайн зүйл хүлээх хэрэггүй.

Зарим хүүхнүүд ярьж байхад нь дундуур нь орж яриаг нь таслахад маш дургүй байдаг. Үүнийгээ ч шууд илэрхийлдэг. Ялангуяа эр хүний гаргасан ийм алдааг тэд хэзээ ч уучилдаггүй. Үүнийгээ тэд өөрийг нь хүндэтгэсэнгүй, их зан гаргалаа гэж ойлгодог.

Олон хүүхнүүд дунд ганцаараа ажилладаг эр хүнд эрхэлсэн ажилдаа ухаан зарахаас гадна хамт ажилладаг хүүхнүүдтэйгээ эвтэй дотно байх аргад маш сайн суралцах хэрэгтэй.

Жишээ нь хамт ажилладаг хүүхнүүдийнхээ гадаад төрх, нэн ялангуяа үс засалт, хувцас хунарыг заавал магтаж ярь.

Ямар ч насны хүүхнүүд иймэрхүү магтаалын үгийг маш талархалтайгаар хүлээж авдаг. Гэхдээ тэрхүү магтаалаа олон хүүхнүүдийн дунд хэлэх хэрэггүй. Тухайн эмэгтэйд өөрт нь л хэлээрэй.

Олон хүүхнүүдийн ганц нэгийг нь ийнхүү онцгойлон магтах нь хамт олны дунд атаа жөтөө бий болгож улмаар тэдний хооронд дайсагнасан харьцааг ч бий болгох магадлалтай. Гэхдээ магтаалын үгээ хэн нэгэн хүүхэнд байн байн хэлээд байх хэрэггүй. Учир нь тэр бүсгүй таныг өөртөө сээтэн хаяж байна гэж бодно.

Олон хүүхнүүдтэй хамт ажилладаг эр хүнд иймэрхүү ааш авир муухай харагддаг. Хүүхнүүдтэй хамт ажилладаг эрчүүдийн онцлог гэж байдаг. Олон жил эрчүүдтэй хамт ажилласан эмэгтэй хүн эмэгтэйлэг төрхөө алддаггүй бол эрчүүд харин ч эсрэгээрээ байдаг гэнэ. Тухайлбал олон жил хүүхнүүдтэй хамт ажилласан эр хүн хүүхэмсэг төрхтэй болохоос гадна эмэгтэй хун шиг уулга алдах, маш гомдомтгой, олон ааштай, хов жив ярьдаг болчихдог аж.
Олон хүүхнүүдтэй хамт ажилладаг эрчууд уг яриа бүхнээ хянаж цэнэж байх хэрэгтэй. Хэрэв та санаатай санамсаргүй ямар нэг байдлаар хэн нэгэн бүсгүйг гомдоовол тэр танаас өшөөгөө авч магадгүй. Яаж гээч. Тэр юуны түрүүнд олон хүүхнүүдийн дунд таны нэр хүндийг унагаах болно.

 

Үргэлж гомдоллож байдаг найз эмэгтэйтэй бол яах вэ?

Найз л бол найз гэж хүмүүс ярьдаг. Нэгэнт л найзын харьцаа тогтоосон бол ямар нэг ноцтой шалтгаан гарч тэднийг эвдрэлцүүлэхгүй л бол найз чигээрээ дуусна гэж хүмүүс баттай боддог.


Гэтэл найз гэдэг олон янз байдаг аж. Найзынхаа тухай ярих дуртай хүмүүс байхад огт ярих дургүй ч хүн байдаг. Тэгсэн атлаа найз хэвээрээ байх нь бий. Зарим хүүхнүүд найз эмэгтэйдээ дургүй. Яагаад гэвэл түүнийг дандаа л ямар нэг асуудалтай байдаг хэмээн дурамжхан байдаг. Гэтэл зарим хүүхнүүд асуудалтай найзынхаа төлөө чин сэтгэлээсээ гүйдэг, бас туслахыг хичээдэг.

Амьдрал дээр эмэгтэй хүн бүхэнд асуудалтай найз эмэгтэй байдаг гэнэ. Тэрхүү асуудалтай найз эмэгтэй нь үргэлж хэн нэгнээс тусламж хүсэх бөгөөд хичнээн хэрэгтэй зөвлөмж өглөө ч тэр, Тиймээ, гэхдээ..." гэсэн эсрэг нотолгоо хэлж туслах гэсэн хүмүүсийн урмыг хугалдаг.
Ингэсээр байгаад түүний сэтгэлд таарч тохирох юм гэж үгүй болж, надад хэн ч тусалж чадахгүй, найз хүүхнүүдийн маань хэнийх нь ч ухаан хүрэхгүй юм байна гэсэн гутранги үзэлтэй болно.

Ингээд л найз хүүхнүүдээ муу найзаар ээлж дараагаар тодруулах болно. Амьдралд найз бүсгүйчүүдийн дунд иймэрхүү асуудал түгээмэл гардаг.

Хэрэв тa үргэлж зовлон тоочдог найз эмэгтэйтэй бол яах вэ?
Түүний хүсэлт гуйлт хэт ойр ойрхон давтагдаад, тэгсэн хэрнээ чиний зөвлөмжийг байнга үл тоомсорлоод байдаг бол дараагийн удаа "Би мэдэхгүй" гээд шуудхан л хэлчих. Учир нь ийм хүнд таарсан цорын ганц шилдэг зөвлөгөө гэж байдаггүй юм. Харин түүнд энэ мэт асуудлаа өөрөө шийдэх боломж олго. Эхлээд тэр мэдээж гонгиноно. Яршиг төвөг болно. Чамайг хатуу сэтгэлтэй ч гэж хэлж магадгүй. Харин аажимдаа тэр өөрийн асуудлыг бусдад хэтэрхий үүрүүлж болохгүй юм байна гэдгийг ухаарах болно. Хамгийн гол нь түүнд өөртөө болон бусдад итгэх итгэлийг төрүүлж өгөх хэрэгтэй. Өөрийнхөө амьдралын зорилгыг өөрөө ухаарч чадвал мэдээж бүх зүйл түүний санаснаар нь болно.

 

миний ойрд дурлаад байгаа дуу... гоё дуу шүү тэ

haira bodoo l,  hewtee l sonsohoor unen tasarhai...

Хүүхдүүд интернэтээр юу хайдаг вэ

Хүүхдүүд интернэт хайлтын системүүдийг ашиглахдаа секс, порно гэсэн үгийг ихээр хэрэглэдэг байна.

Ийм утгатай мэдээлэл болон видео материалуудыг хүүхдүүд сонирхон үзэж байгааг харуулсан энэ үр дүн Symantec фирмийн судалгаагаар ажиглагдсан байна. Тус фирм эцэг, эхчүүдэд хүүхдээ интернэт орчинд юу хийж байгааг хянах боломж олгох үүднээс OnlineFamily.Norton үйлчилгээг явуулж эхэлсэн
байна. Судалгаагаар хүүхдүүд доорх арван түлхүүр үгийг хайлтад хамгийн их хэрэглэдэг болох нь харагджээ.

1.YouTube
2. Google
3. Facebook
4. Sex
5. My Space
6. Porn
7. Yahoo
8. Michael Jackson
9. Fred (YouTube star)
10. eBay

Нийслэл таймс

 

BX feat Egshiglen "Love song" дууг та бүхэндээ толилуулж байна

Олон орны сексийн содон хуулиудаас

Дэлхийн улс гүрэн бүр өөрийн гэсэн соёл, ёс заншилтай байдаг шиг сексийн талаархи хууль дүрэм нь ч гэсэн улс гүрэн болгонд өөр өөр байдаг аж. Зарим улс гүрэнд энгийн мэт санагдах зүйл хөрш улсад нь шоронд хоригдох хүртэл ял оноох үйлдэл болдог гэвэл та итгэх үү? Тэгэхээр харийн оронд зорчихдоо санаж явахад илүүдэхгүй хэдэн зүйлийг онцлон цуглуулж уншигч танд хүргэе.

Англи: Англичууд секст тун "даруухан" ханддаг. Даруухан гэдгийг нь тааруухан гэж ч ойлгож болно. Учир нь, англи иргэдийн 80 хувь нь жилээс ч урт хугацаанд огт сексгүй байж чаддагийг нэгэн санал асуулгаар тогтоожээ. Энэ нь сексийн талаар чанга хуультай байдагтай нь ч холбоотой байж болох юм.      Тухайлбал, та нэгэн англи хүнд секс хийх хүсэлт тавьсаныхаа төлөө ихээхэн хэмжээний мөнгөн торгууль хүлээхээс гадна бүр гурван сарын хугацаагаар шоронд хоригдож ч мэднэ.

Итали: Итали улсад, тэр тусмаа Палермо хотод нүцгэн эр хүнийг огиудас хүргэм доромжлол гэж үздэг. Тэнд нудист эр гудамжинд гарсан даруйдаа л цагдаагийн хэсэг рүү ачигдана. Харин нүцгэн эмэгтэй хүн бол хамгийн сайхан үзэгдэл гэнэ. Гэхдээ бас Тропей хэмээх хотод нэгэн содон дүрэм үйлчилдэг аж. Энэ нь "тарган, зэрэмдэг, муухай бүсгүйчүүд нүцэглэж олны өмнө гарч болохгүй" хэмээх хууль. Сонирхолтой нь, ямар бүсгүй муухай гэдгийг хэрхэн тодорхойлж хориглох юм бол доо.

Америк: Америкт хэдэн муж байна, төдий хэмжээний хууль сексийн талаар хэд хэдэн янзаар зүйлчилнэ. Зарим хууль нь бүр гайхаш бармаар, бас дургүй хүргэм. Луизана мужид зөвхөн эмэгтэйчүүд л бэлгэвч худалдан авах эрх эдлэнэ. Эрчүүд бэлгэвч авах гэснийхээ төлөө ихээхэн мөнгөн торгууль хүлээж, хэсэг хугацаагаар цагдаагийн хэсэгт саатуулагдах аж. Гэтэл Коннектикут мужид хэн ч бэлгэвч авах эрхгүй гэнэ. Тиймээс тэнд бэлгэвч хэмээх "даяарчлал" огт үзэгддэггүй. Харин Небраска мужид нэгэн тун боловсон хууль бий. Энэ мужийн цагдаа нар машинд янаглаж буй хосод халдахдаа эхлээд машиныхаа дохиог дуугаргана. Үүнээс хоёр минутын дараа цагдаа нар хос руу очих ёстой. Энэ хоёр минутанд хос залуус хувцаслаж, боловсон байдалдаа эргэн орж амжих учиртай гэнэ. Флорида мужид эрчүүд секс хийхдээ бүсгүйнхээ хөхийг огт үнсэж болдоггүй хуультай. Гэтэл Аризона мужид үүнээс ч содон, тэнэг гэмээр хууль үзэглэгджээ. Энэ мужийн иргэд сексийн дур хүсэл хангагч багаж хэрэгсэл хоёроос илүүг гэртээ байлгах нь хориотой. Сонирхолтой нь, иргэд гэртээ яг хэдэн тийм хэрэгсэлтэй байгааг хэдийд, хэрхэн тоолж, бас хянаж байх юм бол доо.

Индонез: Америк дахь "гууль" гэмээр хуулиас гадна "цааз" гэмээр хууль энд үйлчилнэ. Индонезчүүд гар хангалгыг хүн төрөлхтний хамгийн жигшүүртэй, нүгэлт хэрэг гэж үзнэ. "Гартайгаа нөхөрлөсөн" хэрэгт сэжиглэгдэж буй эр "бахархал"-аа хөнгөлүүлэхээс гадна бүр мөрөн дээрхээсээ ч салах аюул хуульд нь бичээстэй. Унгар: Энэ улсад тасалгааны гэрэлд юм уу, өдрийн цагаар секс хийх нь тун бузар үйлдэл. Секс бол зөвхөн шөнө юм уу, харанхуйд л өрнөх ёстой зүйл гэнэ. Магадгүй, энэ бичигдээгүй хууль нийтийн гэмээр байранд бидэн шиг олуулаа амьдардаг болохоор л үүдсэн биз ээ.

Япон: Наран ургагч нутагт хуурч доромжилсон нөхрөө гэргий нь нүцгэн гараараа "бурхан болгох"-ыг зөвшөөрдөг. Энэ нь магадгүй эрчүүдэд нь үнэнч байх хэчнээн хэрэгтэйг ойлгуулдаг байх. Хавайн арал: 18 нас хүрээгүй бүсгүй хэн нэгэнтэй загас наадуулсныхаа төлөөсөнд гурван жилийн турш засан хүмүүжүүлэхэд борив бохисхийлгүй ажиллаж, нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл хүлээнэ. Гэхдээ түүнтэй загас наадуулсан залуу бус, зөвхөн бүсгүйн эцэг эх энэ шийтгэлийг хүлээдэг нь сонин. Хууль санаачлан батлагчид насанд хүрээгүй охин ийнхүү садарласан нь түүнийг хүмүүжүүлж чадаагүй эцэг эхийнх нь буруу гэж үзсэн нь тэр ажээ.

Африк: Африкийн зарим улсад бүлгээрээ секс хийхийг ч зөвшөөрдөг. Бүлгээрээ ийнхүү наадах нь "ургац арвин" байхыг бэлгэддэг хэмээн хөөргөнө. Ийнхүү Африкийн омгийн эрчүүд, эмэгтэйчүүд хамтдаа хооллох мэт хааяа "уулзчихаад" дараа нь гэртээ харьцгаадаг аж.

Энэтхэг: Энэтхэгчүүд "секс бол бурханд хүрэх жинхэнэ зам" гэж итгэдэг. Гэхдээ энэ нь мэдээж тохиолдлын хэн нэгэнтэй бус зөвхөн хайртай хүнтэйгээ хийсэн секс байх учиртай. Тэгээд ч Камасутрагийн эх оронд сексийг хэдэн ч удаа, хэчнээн ч хугацаагаар хийж болно.

Гуан: Энэ оронд очоод та гайхшаа барах болов уу. Онгон охид энд эмэгтэй хүн болохын тулд секст мэргэшсэн эрчүүдийг өөрсдөө урьдаг. Яагаад гэвэл, Гуанд онгон охид нөхөрт гарах эрхгүй байдаг. Мөн үеийн хөвгүүд нь охидтой энгэр зөрүүлэхийг хүсдэггүй. Тийм ч учраас охид хэн нэгэн эрийг өөрөө урьж "хүүхэн" болсныхоо дараа хөлсийг нь төлдөг аж.

Арабын Эмират: Хайр сэтгэлийн хамгийн энгийн гэмээр халуун дотно илэрхийллийнхээ төлөө энэ улсад хатуу хуулийн өмнө гудайн зогсох шаардлага гарна. Тухайлбал, олон нийтийн газар үнсэлцсэнийхээ төлөө толгой эргэм их мөнгөний торгуульд унах нь энүүхэнд. Мөн энд нүцгэн эмэгтэйн зурагтай кино, сэтгүүл биедээ авч явахыг бүрэн хориглосон байдаг.

Швед: Бүтэн биеэрээ нүцгэлж авахуулсан бүсгүйн зураг энэ улсад танд ихээхэн гай тарина. Хэрэв цагдаа нар таны биеэс бүсгүй хүний бүтэн нүцгэн зургийг илрүүлбэл та мөнгөн торгууль хүлээнэ. Харин бүтэн нүцгэн бус хагас нүцгэн зураг байвал үүнийг огт анзаардаггүй аж.

Ирланд: Энэ католик шашинтай улсад секс бол зөвхөн үр хөврөлийг үлдээх үйлдэл төдий. Бэлгэвч, секс тоглоом, өдөөгчийг та Ирландаас олохгүй. Учир нь энэ бүхнийг худалдан борлуулж, хэрэглэх нь хатуу хориотой. Тиймээс та Ирланд руу аялах юм уу, ажлаар явах гэж байгаа бол эх орондоо биологийноо хэрэгцээг сайтар хангаад аваарай.

Орос: "Ах нар"-ын хуулинд олон нийтийн газар озолцон үнсэлцэхийг хориглосон тухай цагаан дээр хараар сүржин бичсэн байдаг. Тиймээс ч ийм үйлдэл гаргагчидтай тааралдсан цагдаа нар бүрэн торгох эрхтэй. Гэвч үнэн хэрэгтээ цагдаа нар үнсэлцээд зогсож буй хосыг амьдрал дээр огтхон ч анзааралгүй өнгөрдөг билээ. Ийнхүү зарим улсын нэрийг цохон сексийг хамгийн түгээмэл болоод содон хуульнаас л танд түүж хүргэсэн нь энэ.

Гялбаа сэтгүүл

 

2036 онд дэлхий сөнөж, Нострадамусын зөгнөл биелэх үү?!?

Америкийн эрдэмтэд дэлхийг Апофис дагуулаас хамгаалах тогтолцоог нээсэн хүнд 50 мянган ам.доллар өгөхөөр амлажээ. Учир нь тус дагуул 2029, 2036 онуудад манай гаригт хамгийн аюултай зайд ойртох юм байна. Ийм учраас дэлхийг тус гарагаас хамгаалах хамгийн шилдэг тогтолцоог шалгаруулах уралдааныг АНУ-ын Одон орон судлалын нийгэмлэг, Европын Сансрын агентлаг болон АНУ-ын Сансраас хамгаалах хүчинтэй хамтран зохион байгуулж байгаа ажээ. Уралдааны шагналын санг нийгэмлэгийн гишүүн Дэн Гераци гаргах гэнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар 2036 онд тус дагуул эх дэлхийтэй мөргөлдөх магадлал өндөр байгаа гэнэ. Нострадамусын төлөгчлөлд чухамхүү Апофис дэлхийд ойртох үед ертөнцийн төгсгөл ирнэ гэсэн байдаг.

 

(Нийт: 83)